Сургалтын блог
2012-03-22

Uvdgiig chini derlelee khongor mini

Ангилал: Шүлэг

Өвдгийг тань дэрлэлээ хонгор минь...

Чөлөөт цаг  | 2012 / 03 / 22

Өвдгийг тань дэрлэлээ хонгор минь
Өвсөн дотор шувуу ингэж амардаг биз ээ
Үсийг тань үнэрлэлээ хонгор минь
Үүлэн уулын цэцэгс ингэж анхилдаг биз дээ

Өвдгийг тань дэрлэлээ хонгор минь...

Гоо хоёр хөлийг тань үзлээ хонгор минь
Гол ус ийм намуухан урсдаг биз ээ
Гоц хасын ялгарах сарны гэрэл дунд тэгээд
Гойд амтлаг улаан нэг лийр боловсордог биз ээ

Эрдэнийн хоёр товчоор тань эрхэллээ хонгор минь
Илчит наран бөмбөрцөг ийм халуун байдаг биз ээ
Ээрэм талын чөлөө рүү тэгтэл хоёр амьтан цахилвай
Энэ хоёр бодвол Эрээнцавын минь чандага буй за

Ууц бэлхүүсийг тань тэвэрлээ хонго...

Шууд холбоос . Уншсан: 184 удаа


2012-03-22

Б.Ичинхорлоо "Амьдрал"

Ангилал: Шүлэг
Амьдрал үзлээ гэж ахмад хүмүүс шогшроно.
Амьдралын амтыг үзэх гэж адгуу зарим нь яарна.
Амьдралаа оллоо гэж анд надад гайхуулна.
Амьдралд яарахгүй ээ гэж харин би бодно.
Үзээд байдаг ший жүжиг үү амьдрал
Амтлаад байдаг амттан уу амьдрал
Олоод байдаг эрдэнэ үү амьдрал
Хүлээлгэж болдог унаа юу амьдрал
Би бодлоо амьдрал гэж юу вэ
Өдөр цаг мөч бүхэнд амьдралыг
Үзэж амталж олж яарсаар
Бүрэн дүүрэн амьдарч байна
...
Шууд холбоос . Уншсан: 210 удаа


2012-03-13

Ц.Хулан

Ангилал: Шүлэг

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та

Шууд холбоос . Уншсан: 151 удаа


2012-03-07

О.Дашбалбар

Ангилал: Шүлэг
Монголын нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбар

***

Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй
Сайхан эх орон минь…
Сэтгэлээ ариусгаж, махан бодио өвс ногооны чинь ширхэг бүхэнд өгье!
Санаагаараа жаргаж, гол усны ариун тунгалагт уусъя!
Мөнх наст тэнгэр чинь намайг ширтэнэ, эх орон минь!
Цал буурал үүлсээр чинь би нулимсаа арчина.
Монгол нар алтлаг өнгөөр нүд гялбуулж
Миний Гангабаатар хүү шиг инээнэ.

Нар туссан шаргалхан уулсын чинь хормойд эрхэлье, эх орон минь
Нас буянаа хайрла, уулс минь…
Яруу эгшиг зүрхэнд шингээж үдшийн агаарт болжмор жиргэнэ.
Янжинлхамтай ханьсаж сэтгэлийн дотор алтан ятга эгшигл...
Шууд холбоос . Уншсан: 192 удаа


2012-03-07

Хөөрхөн зээрд

Ангилал: Шүлэг
Хөвөн үүлний тасархай мэт хөвөлзcөн Хөнгөн зээрд Хөрвөөж босоод шилгээхэд нь шүлэг асгарсан Хөөрхөн зээрд Хуй салхи шиг эргээд гарахаараа гүйцэгддэггүй Хурдан зээрд Худгийн ус шиг нүднээс нь домог мэлмэрсэн Хувилгаан зээрд Газар тамгалж олон жил уралдахдаа Ганц ч удаа бүдрээгүй Босоо зээрд Гантай жилийн өвснөөс ган туураараа гал асаасан Галтай зээрд...
Шууд холбоос . Уншсан: 110 удаа


2012-03-07

Ц.Бавуудорж

Ангилал: Шүлэг

Үг. Ц.Бавуудорж Ая. Г.Гэрэлсайхан „Зүүдэлж жаргах амраг“

Харцыг чинь санаад би хайлан дурсдаг Dm A Dm
Хацрын чинь туяанд дуулан сэргэдэг Dm C F
Буурцган зүрхэндээ хоёулаа байдаг Dm D Gm
Бусдын тэвэрт чи минь жарга даа F A Dm

Зүсийг чинь санаад би уяран дурсдаг Dm F Dm
Зүрхийг чинь хөглөе гэж зүүдэлж сэрдэг F Gm
Өөрийг чинь хайрлаад цалгиж яваа F Dm
Өрөөлийн энхрийлэлд чи минь жарга даа Gm A Dm

Эрхэмсэг төрхийг чинь би эргэн дурсдаг
Энэхэн заяандаа хааяа гуньдаг
Энхэрхэн зүрхийг минь хөглөж ирсэн
Энхрий чамдаа дэндүү даслаа

Галбирыг чинь санаад би энэлэн дурсдаг
Гарын чинь сайханд зөөлр...
Шууд холбоос . Уншсан: 124 удаа


2012-03-07

Г.Сэр-Од

Ангилал: Шүлэг
1.    ГОМБЫН СЭР-ОД    Монгол яруу найргийн нэгэн содон төлөөлөгч 1917 онд одоогийн Сэлэнгэ аймгийн нутаг тэр цагийн олонд их л алдартай Дарь эхийн сүмийн ойролцоо ядуу малчин бүсгүй нь гэрт мэндэлжээ. Хөвгүүнийг Гомбын Сэр-Од хэмээн нэрлэсэн бөгөөд тэр хүү  дөнгөж 23 насалсан боловч монгол хэлт яруу найргийн түүхэнд арилшгүй мөрөө тодоор үлдээх хувьтай нэгэн байжээ.   Бага насандаа ядуу бэрх амьдралыг туулсан хөөрхий хүү эхийн хамтаар Дарь эхийн сүмийн малыг  хариулж амь зуулгаа залгуулж явсан гэдэг.     Нэгэн сонин түүх өгүүлбээс түүнийг төрөхөөс 11 жилийн өмнө мөнхүү хийдийн хамба дөн...
Шууд холбоос . Уншсан: 428 удаа


Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 29158 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн