Сургалтын блог

2012-03-22

Uvdgiig chini derlelee khongor mini

Ангилал: Шүлэг

Өвдгийг тань дэрлэлээ хонгор минь...

Чөлөөт цаг  | 2012 / 03 / 22

Өвдгийг тань дэрлэлээ хонгор минь
Өвсөн дотор шувуу ингэж амардаг биз ээ
Үсийг тань үнэрлэлээ хонгор минь
Үүлэн уулын цэцэгс ингэж анхилдаг биз дээ

Өвдгийг тань дэрлэлээ хонгор минь...

Гоо хоёр хөлийг тань үзлээ хонгор минь
Гол ус ийм намуухан урсдаг биз ээ
Гоц хасын ялгарах сарны гэрэл дунд тэгээд
Гойд амтлаг улаан нэг лийр боловсордог биз ээ

Эрдэнийн хоёр товчоор тань эрхэллээ хонгор минь
Илчит наран бөмбөрцөг ийм халуун байдаг биз ээ
Ээрэм талын чөлөө рүү тэгтэл хоёр амьтан цахилвай
Энэ хоёр бодвол Эрээнцавын минь чандага буй за

Ууц бэлхүүсийг тань тэвэрлээ хонгор минь
Усны гүндээ загас ийм эвтэй байдаг биз ээ
Уяхан булбарай уруулыг тань шимлээ хонгор минь
Улаалзганы шимүүстэй дарс ийм амттай байдаг биз ээ

Шүдний хэвийг эгэм хоолойд тань үлээлгэлээ хонгор минь
Шүрэн ундрам зүүлтэн чимэг гэж байдаг даа
Усан үзмэн хүрэн хүйсний тань хилийг давлаа
Урьд Дарьгангын алтан харгана ийм үйстэй дээ

Хурц хумс тань цээжин дээр алмааз адил зурлаа
Хулсхан биеийн тань хүслийг яаж номхотгох вэ
Заримдаа зүүдний саарал мананд үзэгддэг
Залуухан тэр охин чоно ямар учиртай юм бол?

Өвдгийг тань дэрлээд зүүрмэглэжээ би
Өвсөн дотор шувуу ингэж амардаг биз ээ...

1999.11.07-09 Эрээнцав

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 184 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 29053 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 15 » Нийт: 37
Өмнөх | Дараагийн