Сургалтын блог

2012-03-22

Даалгавар

  • гэрийн даалгавар 1. Эхийн утга санааг илэрхийлсэн сургаал үг олж бичээрэй. Яагаад “Хүн чанар”гэж нэрлэсэн бэ? 2. Дараах төлөвлөгөөний дагуу эх зохион бичээрэй. А. Манай улсад ямар мал байдаг вэ? Б. Ямар, ямар тэмээ байдаг вэ? В. Тэмээ хаана олон байдаг вэ? Г. Тэмээ ямар ашигтай вэ? Д. Тэмээг өсгөхийн тулд юу хийх вэ? Е. Тэмээний тухай дуу, шүлэг, магтаал, оньсогоос мэддэгээ бич. 3. Цэгийн оронд шинж тэмдэг заасан үг олж бичээд, өгүүлбэрт оруулаарай.………… ………… …………………… ………… ………… бороо морь байшин………… ………… …………………… ………… ………… Эрдэнээр эрдэнээр уйлаад чиг Эргээд олдохгүй ээж минь Эхийг уншихдаа алдаатай үгсийг засаж, зөв болгон бичээд ярилцаарай. ЭХИйн аЧ Бөмбр бөмбр модонд Бүргд шувуу нь бөөрн дөө хө Бөөрөнхий биеийг минь өсгсөн Ээжийнхээ ачийг яан вэ хө Саглгар саглгар модонд Шаазгай шувуу нь шагширн даа хө Сайхан биеийг минь өсгсөн Ээжийнхээ ачийг яан вэ хө Хар хадны үенд Халиун ягаан цэцэг ээ хө Харнхуй шөнөөр боссон Ээжийнхээ ачийг яан вэ хө Цагаан хадны үенд Цагаан лнхуа цэцэг ээ хө Цагаан сүүгээ шимүүлсэн Ээжийнхээ ачийг яан вэ хө Үгийн утга: бөөрөх-бүргэд дуугарах нүдлэх үгс: шагширна-шаазгай дуугарах өсгөсөн, саглагар, үенд 1. Шүлгийн агуулгыг ярилцаарай.
  • 47. III 2. Энэ шүлгийн аяыг сонсоод, дуулж сур. 4. Ээждээ зориулан, бяцхан ном хийгээрэй. Монгол хэл 1. Чи ямар, ямар үсэг нөхөв? Дүрмийг ярилцаарай. 2. “м . нг . л б . . в . р”, “ц . . ж . . з . с . . д т . ш . . ч . х” холбоо үгийг гүйцээгээдцээжлээрэй. а. “м . нг . л б . . в . р” гийгүүлэгчид нь үгэнд орохдоо өмнөө ба хойноо ................................................................. гийгүүлэгч гэнэ. б. “ц . . ж . . з . с . . д т . ш . . ч . х” - 9 гийгүүлэгч үгэнд ............. ........... хоёр янзаар бичигдэх тул .......................... гийгүүлэгч гэнэ. Э 4. Загварыг ярилцаад, 7 .....................................нөхөж гүйцээ. 20 9 ..................................... 4 ..................................... 13 2 ертөнцийн гурав ертөнцийн гурван сайхан Элэгсэг санахад ээж сайхан Эрхэлж наадахад эцэг сайхан Эргэж бодоход нөхөд сайхан ертөнцийн гурван хөөрхөн Бой нь арилаагүй хүүхэд хөөрхөн Борви нь тэнийсэн гөлөг хөөрхөн Бойжиж гүйцсэн унага хөөрхөн ертөнцийн гурван хар Өөх тосоор зүлгэвч тогоо хар ертөнцийн гурван хурдан Од мичдээр түгэвч шөнө хар Хүлэг морины хөл хурдан Алт мөнгөөр чимэвч үс хар Хурц хүний санаа хурдан Хөшүүн нумын сум хурдан Бие даах ажил 1. “Ертөнцийн гурав”-уудыг уншиж ярилцаарай. 2. Цээжлээд, уран тодоор уншаарай. 3. Тэмдэг нэрийг ялгаж бичээд, ямар шинж заасныг нь хэл. 4. Ертөнцийн гурав нь ардын аман зохиолд орох уу? Ертөнцийн гурав нь монгол ардын аман зохиолын нэг төрөл юм. Монголчууд эртнээс үр хүүхэддээ хорвоо ертөнцийн үнэнийг танин мэдүүлэх, хэл яриаг хөгжүүлэх зорилгоор ертөнцийн гурвыг хэрэглэдэг байжээ.
  • 48. III Ардын сургаал үгийг Анхаарч сайн сонсоорой Монгол ХҮҮХЭд Монгол хүүхэд ахмад хүний урдуур гардаггүй. Том хүмүүсийн ярианд хүүхэд оролцдоггүй. Том хүмүүсийг ярилцаж байхад хүүхэд гадаа тоглох буюу өөр айлд орсон байдаг. Ахмад хүмүүсийн дэргэд ёст мах барьж иддэггүй. Шинэ хувцас өмсөхөд тэр хотны айл мялааж ерөөлийн үг хэлж баярлуулдаг байжээ. Хов зөөх, худал хуурмагийг тэвчиж, үрэлгэн гамгүйг цээрлэн, өсгөх, хямгадахад сурдаг. Үгийн утга: ёст мах-ахмад хүний дэргэд идэхийг нүдлэх үгс: цээрлэдэг мах мялаах, өмсөхөд, хямгадахад хот-ойролцоо буусан айлууд хямгадах-арвилж, хэмнэх 1. Дээрх эхийг уншиж утгыг ярилцаарай. 2. Монголчууд ямар заншилтай вэ?
  • 49. III ӨӨРИйгӨӨ ШалгааРай 1. Дараах хүснэгтийг бөглөөрэй. Энэ бүлгийг үзсэнээр бид юу мэдэж авсан бэ? Бид юу хийх чадамжтай болсон бэ? Эдгээрийг мэдэж авснаар амьдралд ямар ач тустай вэ? 2. Дараах үгсээс хэн? юу? асуултад хариулагдах үгийг ялган хэлээрэй. Үлдсэнүгэнд асуулт тавьж, юуг заасан байгааг бүлэглэн бичээрэй. Хүчтэй, хавтгай, Мишээл, том, ягаан, хурдан, дээл, сайхан, ногоон, чихэрлэг,дөрвөлжин, хагархай, цаас, бохир, навч, шударга, гонзгой, хатгамал, их, аав, зузаан,улаан, дугуй, нимгэн, хуучин, исгэлэн, чихэрлэг, ууртай, ховдог, хэрүүлч Өнгө зүс Хэмжээ Хэлбэр дүрс Амт чанар Дүр байдал 3. Дараах үгсийн хоорондын холбоог олж, зураасаар холбоорой. Холбоо үгээоролцуулан, 3 өгүүлбэр зохион бичээрэй. Сайхан яруу найрагч Гашуун бороо Хүйтэн эм Авьяаслаг сэтгэл Алаг толь Дугуй эрвээхий Хагархай царай 4. Хүснэгтээс шинж тэмдэг заасан үгсийг олж, өгүүлбэрт оруулан бич. Халуун цастай Үзэг Цагаан ачит Бор Ном шинэ Хар бороотой сайхан Цай
  • 50. III 5. Өгүүлбэрийг зөв байрлалд оруулж үлгэр зохион ярилцаарай. Чоно ямаа хоёр амьдран, хоёр, нэгэн, эрт, цагт, гэрт өвгөн, байжээ, эмгэн, урьд, суудаг. нэгэн, урагшхан, юмсанжээ, байдаг, бяцхан, тэднийхээс, нуур байжээ, тэр, чоно, нуурын, хоёр, хаданд, хоёр, бяцхан, урьдхан, нуугдаж тэдний, хар алаг, нэг, таван, нуурын, бэлчиж, ямаа нь, эрэгт, явжээ. идээшилж, ишиг нь, хойхон нь, байжээ, гурван, гэрийнхэн аргал, ямаагаа, түүж, эмгэн нь, эргэж, ороод, гэртээ, хэдэн, хараад, гарчээ. таван, үргэж, ямаа, тэгтэл, хар, ирж, хөвөө нуурын, хуйлран, гэнэ, үрүү эмгэнийг ормогц, гэртээ, ямаа уруу нь, гэтэж, хоёр, таван, чоно, нуугдаж, хаданд, байсан, гэнэ ямаануудыг, хоёр, амдаж, ч, захлан, чоно, гэнэ чимээнээр, ямааны, майлах, үргэх, ишиг, гурван, гадаа, ч, үргэж, гэрийнхээ, гэнэ, ирж Эмгэн юу болох нь энэ вэ? гэж санд, мэнд, гараад -хүүе, хаая! гэж, захын хойд, нуурын дуу, барин, тавьсаар, захыг, гүйв. чоныг, өвгөн, хөөхөөр, гүйв, гарч, гэрээсээ Ш.Оюунцэцэг 6. Дээрх үлгэрийг хичээнгүй бичиж, эгшигт гийгүүлэгчийн доогуур 1, заримдаггийгүүлэгчийн доогуур 2 зурж тэмдэглэ. Үнэлгээний хүснэгт Эхлээд өөрийгөө дүгнэ. Дараа нь багшаараа үнэлүүлээрэй. Нэг даалгаврыг зөвхийвэл 5 оноо авах болно. I II III IV V VI Өөрийн үнэлгээ Багшийн үнэлгээ 0
  • 51. IVIV БҮлЭг. ХҮнИй гайХаМШИгТ БҮТЭЭл- Тоо Ба оРон цагИйг нЭРлЭсЭн Үг Монгол хэл Шинж чанарыг нэрлэсэн үг, түүнийг давтах Тоо хэмжээг нэрлэсэн үг Орон цагийг нэрлэсэн үг Эгшигт гийгүүлэгч Заримдаг гийгүүлэгч Юмны шинж чанарыг заасан үгээс гадна тоо ширхэг, орон цагийг заасан үгс ч байдаг. Эдгээрийг сонирхоцгооё. Унших бичиг 1. Монголчуудын бичиг үсэг Л.Түдэв 2. Интернет 3. Зурагтай танилцсан минь Л.Түдэв 4. Билгийн улирлын тоолол 5. Дээл (шүлэг) Т.Жамъянсүрэн 6. Долоо хоног (шүлэг)
  • 52. IV Мэддэгт мэргэн цоохор Мэддэггүйд эрээн цоохор Тэр юу вэ? МонголЧУУдын БИЧИг ҮсЭг Монголчууд дэлхийн түүхэнд хамгийн олон бичиг үсэг зохиосон ард түмний нэг юм. Эрт дээр үед монголчууд кэмү хэмээх хэрчлээсэн бичиг хэрэглэдэг байснаас эхлээд руни бичиг, монгол бичиг, тод бичиг, вагиндраагийн үсэг, манж бичиг, дөрвөлжин бичиг, соёмбо үсэг, галиг бичиг, кирилл бичиг зэрэг олон бичиг үсгүүдийг зохион хэрэглэж байжээ. Эдгээрийн дотроос уйгаржин монгол бичгийг монголчууд мянга гаруй жилийн турш хэрэглэсээр иржээ. Хамгийн эртний дурсгал нь Хархираа голын хөвөөнөөс 1818 онд олсон “Чингисийн чулууны бичиг” юм. Монголчуудын мянганы туршид бичиж үлдээсэн бүхий л дурсгалт бичгүүд цөм монгол бичгээр үлдсэн байна. Монгол бичгээс дөрөв таван бичиг үндэслэн гарчээ.Тухайлбал, тод бичиг. Монгол бичгийг засварлан тодорхой болгох зорилгоор ОйрадынЗая бандида Намхайжамц 1648 онд уг бичгийг зохиожээ. Тийм ч учраас тод үсгээрзохиосон ном, бичмэл бидний үед тун цөөхөн хадгалагдан үлдсэн байна. Төвдийн эрдэмтэн Пагва лам Лодойжалцан дөрвөлжин бичгийг зохиожээ. Энэ үсэгбичиг нь зөвхөн монголчууд төдийгүй хятад, төвд зэрэг бусад улс үндэстэн ч хэрэглэхзориулалттай бичиг байсан ажээ. Харин гол төлөв Энэтхэгийн зохиолыг орчуулахад хэрэглэдэг байсан соёмбо үсгийгхалхын Өндөр Гэгээн Занабазар зохиосон юм. Энэ тухай зарим бичиг сударт “Нэгэнудаа өндөр гэгээн Занабазар гадаа гарахад нь огторгуйд уг бичгийн хэлбэр дүрстэйбичиг харагдсан учраас соёмбо үсгийг зохиосон” гэсэн сонин домог ч байдаг байна. Үгийн утга: хэрчлээс-хэрчиж зураасаар тэмдэглэх нүдлэх үгс: хархираа-голын нэр кэмү, руни, вагиндраа, хөвөө-голын эрэг газар соёмбо, кирилл, гарахад Зая бандида-шашны цол хэргэм Пагва лам-шашны цол хэргэм 5 4 1. Эхийг уншаад, төлөвлөгөө зохион яриарай. 1 2 3 2. Монголчууд ямар, ямар бичиг үсэгхэрэглэж ирсэн бэ? Үгийн сүлжээ бөглө. 3. Хамгийн удаан хэрэглэж ирсэн бичиг 3 4 5үсгийг нэрлэ. 4. Бичиг үсэг хүний амьдралд ямар ач тустайвэ? 5
  • 53. IV Монгол хэл 1. Дээрх эхээс өнгө ялган бичсэн үгсийг ялган бичигтүн. Асуулт тавиарай. Ямар асуултанд хариулагдаж байна вэ? 2. Тооны нэр гэж юуг хэлэх вэ? Бичээрэй. .................................................... утгатай, ...............?, .................?, ..............?, ...............?, ...............? асуултанд хариулагдах үгсийг тоо хэмжээг нэрлэсэн үг гэнэ. 3. Зургийг ажиглан, өнгөөр ялгасан хэсэг тухайн дүрсийн хэд хуваасны хэдтэйтэнцэх вэ бич. нэг хоёрны нэг ..................... ..................... 4. Хэдэн цаг болж байна вэ? Баг болж, дараах асуултуудад хариулан, бүтээлч ажил хийгээрэй. Багштайгаа ярилц. 1. Монгол Улсын нутаг дэвсгэрийн тухай тооны баримт цуглуул. 2. Хүн амын тоо, хүүхэд эмэгтэйчүүдийн хэдэн хувийг эзлэх вэ? 3. Монгол Улс нийт хэдэн малтай вэ? Таван хошуу мал бүрийн тоо толгой хэд вэ? гэрийн даалгавар 1. Дараах бодлогыг бодоод, тоог нэрлэсэн үгийг ялган асуулт тавиарай. - Манай оронд 381 аравтай тэнцэх орчим гол горхи, 70 зуутай тэнцэх шахам булаг шанд, 4000 гаруй нэгжтэй тэнцэх орчим нуур цөөрөм байдаг. Гол горхи, булаг шанд, нуур, цөөрөм тус тус хэд байдаг вэ? Бүгд хэд болох вэ? 2. Өөрийн нутгийн гол горхи, нуур цөөрөм, булаг шандын нэрийг оролцуулан, эхзохиож бич. 3. Загварын дагуу өгүүлбэр зохиож бичээрэй. Жишээ нь: Таван алтан загас авав. Тэ.н 1 2 Тооны нэр + Ж.н + ү. үг 3 4 4. Дараах эхийг хичээнгүй бичээд, тоог нэрлэсэн үг дээр асуулт тавь. Хамгийн ховдог шавж Дэлхий дээрх хамгийн ховдог шавж нь аалз юм. Аалз өөрийн биеийн жингээс өглөө4 дахин, өдөр 9 дахин, орой 30 дахин их хоол иддэг гэнэ. Хэрвээ аалз 500 грамм жинтэйбол өглөө, өдөр, орой хэдэн килограмм хоол иддэгийг бодож гаргаарай, хүүхдүүд ээ!
  • 54. IV 5. Шүлгийг цээжлээрэй. Уран тод яруу унш. Тодоор бичсэн үгсийн утгыгярилцаарай. Эх хэл Монгол оронд Монгол хүн болж төрсөндөө Мөнгөн сарны доор Мөнхрөх юм шиг би баярладаг Өнөр баян Эх хэлнийхээ гүн далайд Өвчүүн завь шиг сэлж сурсандаа би баярладаг Ам нээхдээ “Эжий” гэж анх сурсан хэлээр минь алтан дэлхий Монгол хүн гэж намайг танина. Б.Явуухулан Эгшигт гийгүүлэгчийн дараа орсон ................... гийгүүлэгч ................ бичигдэнэ. + =Э Интернет гэж юу вэ? ИнТеРнеТ 1. Интернет гэдэг нь дэлхийг бүрхсэн 2. Эдгээр компьютер нь олон мянган компьютерийн сүлжээ юм. хоорондоо холбогдон, харилцан мэдээлэл солилцож байдаг. Интернетэд хүний амьдрал ахуйд хэрэгтэй бүхий л төрлийн мэдээлэл бий. Шуудан холбоо, тоглоом, хүсвэл худалдаа ч хийж болно. 3. Интернетийн мэдээлэл ихэвчлэн үнэгүй байх ба хоромхон зуур дэлхийн аль ч хэсэгт очдог. Өнөөдөр дэлхийн 150 гаруй орны 57 сая хүн интернетийг ашиглаж байна. 5. Хэрэв интернетийн хэрэглээ одоогийнх шиг ийм 4. Сүлжээ гэдэг нь хоорондоо холбогдон, хурдаар өсвөл, ойрын 10мэдээлэл солилцдог хэдэн мянган компьютер жилийн дотор дэлхийн бүх хүнюм. Интернетийг хянадаг нэг ч байгууллага, улс интернетэд хамрагдана гэсэнбайхгүй. Тус бүр өөрсдөө хариуцдаг. тооцоо бий.
  • 55. IV Үгийн утга: интернет-мэдээлэл солилцох нүдлэх үгс: компьютерийн сүлжээ интернет, компьютерийн, хоромхон зуур- маш хурдан мэдээллүүд, ихэвчлэн 1. Интернет гэж юу вэ? Өөрийн үгээр яриарай. 2. Манай дэлхий хэдэн хүн амтай вэ? Багштайгаа ярилц. 3. Интернет юунд хэрэгтэй вэ? Тоочин бичээрэй. Монгол хэл 1. Дээрх эхээс тооны нэрийг ялган бичээд, асуулт гарга. 2. Зургийг ажиглаж, холбоо үг бүтээж бич. Утгыг тайлбарлаад, өгүүлбэрторуулаарай. I II III таван алтан загас .......... алаг .......... .......... амтат .......... .......... улаан .......... .......... зузаан .......... 3. Гүйцээж бич. хэд ? .......................... хэддүгээр ? .......................... юмны тоо ширхэг заасан хэчнээн ? .......................... хэдүүл ? .......................... гэрийн даалгавар 1. Дараах сургаал үгийг цээжил. Эхээс нэрлэсэн ба шинж чанар заасан үгсийгялган, асуулт тавиарай. Номд мэргэн, нойрт сэргэг Үйлэнд уран, үгэнд цэцэн Дайнд баатар, далайд усч Хуримд цовоо, хуульд шударга 2. Дээрх сургаал үгсээс + = Э тохирох үгсийг ялган тэмдэглээрэй. 3. Дараах үгсийг өгүүлбэрт оруулан бичээрэй. арав, тавдугаар, ес, хоёрдугаар, дөрөвдүгээр, гурвуулаа 4. Эхийг уншаад, хичээнгүй бичгээр бичээрэй. -Эхэд байгаа цифрүүдийг үг болгож, хувиргаж бич.
  • 56. IV Тоог тэмдэглэх Тоог үгээр бичиж тэмдэглэхээс гадна тусгай дүрсээр тэмдэглэдэг. Үүнийг цифргэнэ. Хэд хэдэн янзаар цифрийг тэмдэглэнэ. Үүнд: 1. Араб цифр: 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. 2. Ром цифр: I, II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, XX, XL, L Ром тоог дугаар, дүгээр гэсэн утгаар тэмдэглэнэ. Аль ч хэлэнд өөр хэлний үгийн сангаас авч хэрэглэсэн үгс байдаг. Үүнийг харь хэлний үг гэнэ. Жишээ нь: Компьютер, интернет, компани. Энэ нь монгол хэлний үгийн сан баяжих нэг гол арга зам юм. Уран зураг гэж юу вэ? ЗУРагТай ТанИлцсан МИнь /“Хорвоотой танилцсан түүх” туужаас/ Жаалхүү гэдэг өвгөнийх олон хүүхэдтэй айл байв. Нэгэн өдөр тэдний хамгийн том хүүхэд гэрийнхээ гадаа завилж суугаад, өвөр дээрээ дөрвөлжин мод тавьж, ямар нэгэн юм хийж байхыг харлаа. Юу хийж байгааг нь үзэх сэн гэхээс тэсэж суух аргагүй болов. Ороо хонь барих гэж байгаа юм шиг сэм сэмхэн гэтсээр, тэр хүүхдийн ар талд очоод өнгийн харвал онц сонин юм үзэв. Модон самбар дээр үнс түрхжээ. Нарийхан үзүүртэй савх модоор үнсэн дээгүүрээ нааш цааш зурж байгааг нь харахад гайхмаар ажээ. Даваасамбуу гэж тэр хүүг нэрлэдэг юм. Даваасамбуугийн гар нь нааш цааш уяхнаар хөдлөх бүрийд үнс түрхсэн самбар дээр дүрс гарч байлаа. Савга үсэндээ дарагдсан сүртэйтом сарлагийн бухны дүрс гараад ирлээ. Бух урд хөлөөрөө газар цавчлан хэлээунжуулан, туужуу мэт сүүлээ хондлой дээрээ агсжээ. Даваасамбуу намайг ар талдааирээд ажиглаж байгааг мэдсэнгүй. Цааш тавтайяа үргэлжлүүлэн зурсаар байв. Удажтөдөлгүй дахиад нэг сарлагийн бух зурчихлаа. Хоёр сарлагийн бух өөд өөдөөсөө харжмөргөлдөхийг завдаж буй ажээ. Би тэр сонин зургийг нүдээ бүлтэртэл гөлрөн зогсожхамаг юмыг нэгэн агшнаа мартжээ. Модон дээр модоор тэгж сайхан зурж болдгийганх удаа тийнхүү мэдэж авлаа. Гол нууц нь модон самбар дээр түрхсэн аргалын үнсгэдгийг ч би мэдлээ. Даваасамбуу гэв гэнэт нөгөөх зургаа үнс асган балласанд бихарамсаж, “хүүе, битгий” гэж дуу алдав. Даваасамбуу над руу эргэж харснаа ухасхийнбосож гэрийн зүг одлоо. Санамсаргүй нээж олсон нууцаа туршиж үзэхээр би гэрийн зүг салхи мэт дэгдэнодлоо. Гэрт орж ямар нэгэн дөрвөлжин мод хайж гарлаа. Гэрт хэн ч үгүй тул би дураараазагнах эрхтэй байлаа. Гай болоход нэг ч хавтгай мод байсангүй. Цорын ганц боломжийн
  • 57. IVмод гэвэл өрөм хатаадаг тос нэвчсэн бор мод байв. Хэсэг эргэлзсэний эцэст би тэрмодыг авч, тулганы захаас аргалын цагаан үнс хайж олоод, дээр нь нунтаглан түрхэв.Дөрвөлжин түлээн дороос бяцхан мод олж, хутгаар үзүүрлэв. Зурах ажилдаа орлоо.Сарлагийн бух зурж эхлэв. Даваасамбуу шиг уран зурах гэгч огт хялбар биш ажилбайжээ. Хөлсөө гартал ноцолдоод нэг бух зурсан чинь хөрш айлын доголон халтарнохойтой адилхан амьтан болчихлоо... Ингэж л би зурагтай танилцсан юм даа. Л.Түдэв. Үгийн утга: завилах-2 хөлөө нугалан суух нүдлэх үгс: агшин-түр зуур агсжээ, сарлагийн, агшнаа, чармайх-хичээх салхи, боломжийн, эргэлдсэн, цуутай-нэр алдартай элгэн дээр, яргуй савга үс-их үс сүүл агсах-сүүлээ дээш нь сагсайлгах 1. Дээрх эхээс ойлгосноо ярилцаад, гол утгыг 4-5 өгүүлбэрт багтаан, дэвтэртээбичээрэй. 2. Эх хэдэн цогцолбороос бүтсэн бэ? Цогцолбор тус бүрийн утгыг ярь. 3. Хүү зурагтай яаж танилцсан бэ? Уран зураг гэж юу вэ? Өөрийн мэддэг зүйлээярь. Монгол хэл 1. Дээрх эхээс хэзээ?, хаана? гэсэн асуултанд хариулагдах үгсийг түүж бичээд,ярилцаарай. 2. Зургийг ажиглаж, зүг чигийг бичээрэй. Асууль тавь. дотор, гадна) (баруун, зүүн, ард, урд, дээр, доор, 3. Зүйр үгийг цээжлээд, цаг хугацаа заасан үгэнд асуулт тавьж, ялган бичээрэй. Өнөөдөр хийх ажлаа өмнө нь сайн бод Маргааш хийх ажлаа урд нь сайн төлөвлө Өчигдөр хийсэн зүйлдээ дүгнэлт хий 4. Дээрх дасгалаас чи юу ойлгосон бэ? Тодорхойлолтыг бичиж аваад, утгыгярилц. Үйл хөдлөлийн болон орой байр, зүг чиг, цаг хугацааг нэрлэж заасан үгсийг юмны .............................. .................... үг гэнэ. Юмны байр, орон заасан үг нь хэзээ? хаана? гэсэн асуултанд хариулагдана.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 928 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 28818 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 20 » Нийт: 37
Өмнөх | Дараагийн