Сургалтын блог

2012-03-22

Гэрийн даалгавар

Ангилал: Бие даалт
. I Бие дааж хийх ажил 1. Шүлгийг цээжил. Уран тод унших дасгал хийгээрэй. 2. Эхийг уншаад, өөрийн сэтгэгдлийг бичээрэй. 3. Дуртай улирлынхаа тухай 2-3 сонирхолтой асуух өгүүлбэр бич. 4. “Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй.” өгүүлбэрийн утгыг тайлбарланбичээрэй. 5. Нэрлэсэн утгатай үгээс сонгож, үгийн сүлжээ зохиогоорой. 6. “гийнгоолох” үгийн утгыг тайлбарла. Холбоо үг зохион, өгүүлбэрт оруулан бич. 7. “Хүүхэд багачуудын” үгийг үеэр таслан бичээрэй. салХИны УЧИР Салхи яаж үүсдэг вэ? Агаар хөдөлгөөнд ордог уу? Энэ нь салхи Агаар халж хөдлөхөд ямар дээш хөөрнө. Харин хүйтэн хамаатай юм бэ? Ер болохоор хөрч, нь салхи яаж үүсдэг буцаад доош юм бэ? буудаг. 15. I Халуун агаар дээш хөөрөхөд Өөрөөр хэлбэл, агаар сийрэг болдог. Харин хүйтэн бусад газрын агаар тун нягт болохоор, нэг хэсэг агаар урсан ирж, нь урсан ирж, халуун агаарын салхи үүснэ. сийрэг хэсгийг нөхдөг. Хуурай газрын агаар халах ба хөрөх нь далай тэнгисээс илүү хурдан тул өдөрт салхи далай тэнгисээс хуурай газар луу үлээнэ. Харин шөнө салхи эх газраас далай тэнгис рүү үлээдэг. “Дэлхийн бөмбөрцгийн нууц” номоос Үгийн утга: нүдлэх үгс: Нягт-шигүү гэсэн үг Сийрэг-зайтай хөөрөхөд, болохоор, Шаргачин-эм зээрийн нэр салхи, тэнгисээсЭх дээр ажиллах • Салхины үүслийн талаар хэрхэн ойлгосноо өөрийн үгээр ярь. • Салхи хүмүүсийн амьдралд ямар хэрэгтэй вэ? Эх зохион, ярилцаарай.Өгүүлбэр дээр ажиллах • Эхийг анхааралтай унш. Асуух ба хүүрнэх өгүүлбэрийг ялган бичээд, утгыг тайлбарлаарай. • Эхээс ойлгосноо 2-3 өгүүлбэрт багтаан, хичээнгүй бичээрэй.Үг дээр ажиллах • Эхээс нэрлэсэн утгатай үг 3, үйл хөдлөлийг заасан үг 3, шинж чанар заасан үг 3- ыг олж бич. • “хөдлөхөд, газраас” үгийн балархай эгшгийг тайлбарла.Бүтээвэр дээр ажиллах • Урт эгшигтэй үгийн доогуур 1, хос эгшигтэй үгсийн доогуур 2 зурж тэмдэглээрэй. • “Дэлхийн, хүйтэн” үгийн эгшиг зохицох ёсыг тайлбарлан бич. 16. I ШИйдвЭРлЭХ асУУдал Бид агаараар амьсгалдаг. Салхи бол агаарын хүчтэй урсгал юм. Үүнийг батлахын тулд туршилт хийж үзье. Бие биенийхээ нүүр рүү хүчтэй үлээгээрэй.Эсвэл дэвтрээ авч, нүүрнийхээ өмнө хөнгөн саваарай. Энэ тохиолдолд юу үүсч байна вэ? Тайлбарла. Бүтээлч ажил 1. “Салхи” сэдвээр эх, шүлэг зохион бичээрэй 2. Хүснэгтийг нөхөж бич. Салхины талаар би Өнөөдөр юу мэдэж Цаашид юу мэдэхийг өмнө нь юу мэдэж байв? авсан бэ? хүсэж байна вэ? 3. Эхээс ялгах эгшигтэй үгсийг түүж бич. Хэдэн үг байна вэ? Эргэн улирах мөч Энгийн нэгэн нэртэй Ээлж халаагаа солилцох Эрхэм дөрвөн элчтэй Тэр юу вэ? дӨРвӨн ХҮсЭл Митя ууланд чаргаар, гол дээр тэшүүрээр гулгаж улаан хацарлачхаад, гэртээ ирж аавдаа: “Өвөл яасан сайхан юм бэ? Би үргэлж л өвөл байгаасай гэж бодох юм” гэв. Аав нь: “Чи тэгвэл өөрийн хүслээ миний өврийн дэвтэрт бич” гэхэд, Митя бичжээ. Хавар болов. Митя ногоон нугаар эрээн эрвээхэй дураараа хөөж, цэцэг түүж яваад, аавдаа ирж “Энэ хавар яасан гоё юм бэ?Үргэлж л хавар байдаг болоосой гэж хүсэх юм” гэж хэлэв. Аав нь тэмдэглэлийн дэвтрээгаргаад, Митягаар өөрийн нь хүслийг бичүүлэв. Зун болов. Митя аавтайгаа хадланд гарчээ. Хүү бүхэл өдрийн турш загас барьж,жимс түүж, сайхан үнэртэй ногоонд өнхөрч зугаалаад, орой аавдаа:“Өнөөдөр ч харин дураараа зугааллаа даа. Болдогсон бол зун битгий лдуусаасай билээ?” гэж хэлэв. Митягийн энэ хүсэл ч мөн тэмдэглэлийндэвтэрт бичигджээ. Намар болов. Жимсний цэцэрлэгээс улаахан алим, шар лийр түүлцэв. Митя баяр хөөр болж аавдаа “Намар ч бүх улирлын хамгийн сайхан нь юм аа” гэжээ. Аав нь өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрийг гаргаж өвөл, хавар, зуны тухай мөн л ингэж ярьдаг байсныг нь үзүүлжээ. К.Д.Ушинский 17. I Үгийн утга: нүдлэх үгс: Өврийн дэвтэр-тэмдэглэл хацарлачхаад, тэмдэглэлийн, хөтлөх дэвтэр улирлын, дэвтрийгЭх дээр ажиллах дасгал 1. Эхийг уншиж, утга санааг ярилцаарай. 2. Хэдэн цогцолбороос бүтсэн бэ? Цогцолбор тус бүрийн утгыг тайлбарла.Өгүүлбэр дээр ажиллах дасгал • Улирал тус бүрийн онцлогоос өөрт хамгийн их таалагддаг зүйлийг нэг өгүүлбэрээрбичээрэй. • Өдрийн тэмдэглэл хөтөлж дөрвөн хүслээ бичээрэйҮг дээр ажиллах дасгал 1. Цаст гурван даваа Найрт гурван даваа Навчит гурван даваа Найртай гурван даваа (. . . . )оньсогыг таагаад 4 улирлын онцлогийг ярилцаарай. 2. Эхээс төлөөлөх үгсийг олоорой.Бүтээвэр дээр ажиллах дасгал 1. “Улирлын, хамгийн” үгсийг үеэр таслан бичээд дүрмийг тайлбарлаарай. 2. Эхээс урт, богино, хос эгшигтэй үгийг ялган бич. Дөрвөн улирлын онцлогийг ямар нэг дүрсээр илэрхийлж зураарай. Дараа нь зурсан улирлаараа нэг баг болж, ханын үзэсгэлэн гарга. Тухайн улирал ямар онцлогтойг янз бүрээр илэрхийлээрэй. Тухайлбал, тухайн улирлын тухай оньсого, таавар зохиох, дуу шүлэг бичих, цаг агаарын мэдээ дамжуулах гэх мэт. гэртээ хийх бүтээлч даалгавар 1. Митягийн дөрвөн хүслийг зургаар илэрхийлээрэй. 2. Эхийг уншаад хэсэг тус бүрт гарчиг өгч, өөрийн бодлоор дэлгэрүүлэнбичээрэй. 3. Дараах ертөнцийн гурвыг таагаарай. Цээжил. Ертөнцийн гурав гэж юуг хэлэх вэ? ертөнцийн гурван хөх Уужим дэлхийн ………. нэг хөх Унтрах галын ………. нэг хөх Урсах голын ………нэг хөх 18. I Аавын сургаал алт Ээжийн сургаал эрдэнэ УУл Усаа ШИнжИж ЯвааРай Өвөө аав алсын уулсын Өтгөн ойг дурандан хараад Энэ өвөл цас их унанаа гэж Эргэх зуураа надад хэлэв. Гал халуун нарны илч Газар дэлхийгээс холдоогүй намраар Өвлийн унах цасыг яаж Өвөө урьдаас мэдэв гэж Балчир ухааныхаа хэрээр гайхаж Буурал өвөөгөөс сонирхон асуувал Хусны навчис дороосоо эхэлж гандвал Хунгар цас арвин ордог юм. Энэ намар модны навчис Эгээ л тэгж гандлаа хүү минь Удамт малчин болъё гэвэл Уул, усаа шинжиж яваарай гэв. Үгийн утга: С. Базарсад урьдаас- өмнөөс гэсэн үг эгээ л- яг, (арай) нүдлэх үгс: арвин-их илч, балчир, хэрээр, илч-галын илч сонирхон, удамт элч-элч төлөөлөгчЭх дээр бүтээлчээр ажиллах дасгал • Шүлгийг уран тодоор уншиж, цээжлээрэй. Утгыг ярилц. • Эх болгон хувиргаж бичээрэй.Өгүүлбэр дээр ажиллах дасгал • Өвөө хүүдээ юу гэж хэлсэн бэ? Өгүүлбэрийг олж, дэвтэртээ бич. • Шүлгээр жүжигчилсэн тоглолт хийгээрэй.Үг дээр ажиллах дасгал • Эхээс нэрлэсэн утгатай үг 6-г түүж, үгийн сүлжээ зохиогоорой. • Тэдгээр үгсээ төлөөлөх үгсээр хувиргаж бичээд, асуулт тавиарай.Бүтээвэр дээр ажиллах дасгал • Балархай эгшиг нь гээгдсэн 2 үгийг олж, үеэр таслан бичээрэй. • Өргөлтөт эгшгийг ялган тэмдэглэ. Яагаад өргөлтөт эгшиг гэсэн бэ? • Шүлгээс 3 үетэй үг 5-ыг түүж, утгыг тайлбарлан бичээрэй. ТЭнгЭРЭЭ ТаньЯ Тэнгэр сайхан байх, эвгүйдэж муудахыг амьтад хүнээс түрүүн мэдэрдэг. Иймучраас манай ард түмэн таван хошуу малаа маллаж, идэш ууш, хэвтэш, явдалхөдөлгөөн, ааш араншингийнх нь өөрчлөлтөөр тэнгэрийн байдлыг шинжиж сурсанбилээ. Үүнээс заримыг дурдъя. Хүүхдүүд та нар мэдэж аваад, тэнгэрийн байдлыг 19. Iшинжиж сураарай. Тэнгэр сайхан байхыг яаж шинждэг вэ? - Монгол үхэр хөлөө жийж, толгой өндийн хивж хэвтвэл; - Yхэр мал үсээ шилгээж, мөөрөлдөн, янцгааж, саалийн ингэ, гүү ботго унагаа орхиж бэлчих, зэлтэй унага янцгаах нь бороо арилж тэнгэр онгойхын шинж; - Тэмээ бэлчээрт өөрөө гарвал тэр өдрөө тогтуун дулаан байхын шинж; Тэнгэр эвгүйрэхийн шинж - Мал хэвтэртээ хоргодож бэлчээрт гарах дургүй бол; - Yхэр цагаасаа эрт хотолбол; - Морь байн байн тургивал зун салхи ширүүсч бороо орох, өвөл хүйтрэхийн шинж Тэнгэр шинжих өөр ямар, ямар арга байдаг вэ? Бусад хүмүүсээс мэдэж аваарай. Түүгээрээ зурж, будаж, бичих зэргээр бүтээлийн үзэсгэлэн гаргагтун. гэртээ гүйцэтгэх ажил 1. Монголчуудын бусад улс орноос ялгарах өвөрмөц онцлог юу вэ? Ярилц. 2. Малчин хүний амьдралын тухай чи юу мэдэх вэ? Эх зохион бичээрэй. 3. Монгол Улс хэдэн толгой малтай вэ? Арын мод аржгар Аржгар ч болсон буржгар Буржгар ч болсон буянтай Тэр юу вэ? ӨвлИйн ойд цЭцЭг ТҮҮХЭЭР Үлгэрийн биш жирийн нэг охин Өвлийн ойд цэцэг түүхээр оджээ Итгэхэд хэдий хэцүү ч гэлээ Идтэй шидтэй үлгэр биш ээ! Зуны дунд сарынх шиг Зузаан ногоон хөвчид биш Цацаг чимгээ гялталзуулсан Цаст хөвчийн гүнд оржээ. Үлгэрийн биш жирийн охин Үлэмж яруу мишээн хэлэх нь: Өвлийн ойд цэцэг түүхэд Үнэндээ та итгэхгүй байвал Үзэсгэлэнт арцны бутыг Үзүүлж би чадна шүү! Өгөөмөр зуны цагт бол Өнгийн цэцэг хараа булааж 20. I Даруухан арцны тэр цэцэг Даанч нүдэнд өртөгдөх нь үгүй. Ар хөвчийн хөр цасан дунд Арцын цэцэг цор ганцаар Оч шиг тодхон улалзаж байхыг Очоод харахад юутай сайхан. Агния Барто Үгийн утга: хөвч- уул нуруу зэрэг үргэлжилсэн урт өндөр газар нүдлэх үгс: цор ганцаар- ганцаархнаа гэсэн үг үзэсгэлэнт, арц, улалзажЭх дээр бүтээлчээр ажиллах дасгал • Шүлгийн утгыг ярилцаарай. • Өгүүлэмжээс санаа авч, адил төстэй үлгэр, өгүүллэг бич.Өгүүлбэр дээр ажиллах дасгал • Охин юу гэж хэлсэн бэ? Түүж бичээд цээжил.Хэдэн өгүүлбэр байна вэ? • Арц яагаад мөнх ногоон байдаг талаар багштайгаа ярилцаарай. 2-3 өгүүлбэрт багтаан бич. Өгүүлбэрийн утгыг тайлбарлаарай.Үг дээр ажиллах дасгал • “үлгэрийн, өнгийн” үгсийн дүрмийг тайлбарлаарай. • Өөрийн дуртай 5 үгийг сонгон авч, утгыг тайлбарлан бичээрэйБүтээвэр дээр бие даан ажиллах дасгал • Шүлгээс эгшиг зохицох ёсыг зөрчсөн үгийг олж бичээд, дүрмийг тайлбарлаарай. • Эхээс 3 үетэй үг тавыг түүж, үеэр таслан хичээнгүй бич. Бидний амьдралд хамгийн чухал хэрэгцээтэй, бид түүнгүйгээр оршин тогтох аргагүй зүйлийг юу гэдэг вэ? Улаан ноМ Олон улсын ховор амьтан, ургамлын “Улаан ном” гэж байдаг. Ховордсон ан амьтан, ургамлын зүйлийг хамгаалахын тулд түүнийг гаргажээ. Энэ номыг байгаль, байгалийн нөөцийг хамгаалах Олон Улсын Холбоо бүртгэн хөтөлнө. Манай гарагийн хэмжээнд сүүлийн дөрвөн зуун жилддөрвөн зуун амьтан сөнөж устсан байна. Одоо дэлхийн бараг бүх улс ховор амьтанургамлын “Улаан ном”-той болжээ. “Улаан ном”-д орсон ургамал, амьтныг: 1. Ховор2.Нэн ховордсон 3. Сөнөхийн даваан дээр байгаа гэж ангилдаг байна. Дэлхийн улаанном нь улаан өнгөтэй,хуудас бүр нь зузаан гялгар, гурван боть ном байдаг ажээ. 0 21. I Монгол улсын «Улаан ном»-нд амьтан, шувуу, мөлхөгчид, загас, шавж, хоёр нутагтан, зөөлөн биетэн, хавч, ургамал, замаг, хаг, хөвд зэрэг нийт 229 зүйлийн амьтан, ургамал, мөөг бүртгэгдсэн байна. Монголын улаан номонд орсон хавтгай, мазаалай, тахь, монгол бөхөн, хандгай, зэгснийгахай, минж, ирвэс, хулан, голын халиу, хүдэр, аргаль, янгир зэрэгамьтдын амьдардаг нутгийг улсын тусгай хамгаалалтанд авчээ. Хар нэрс, монгол бүйлс, тоорой, шаравтар лидэр, алтайн сонгино,монгол хундага, вансэмбэрүү, цульхир, гоёо, хар суль, сармисан сонгино, эгэл өвс,морин зээргэнэ, алтан тэрэлж, гандигар, хунчир, алтан гагнуур, цагаан дэгд гэх мэтургамлууд улаан номонд бүртгэгдсэн байна. “Нэвтэрхий толь”-иос Үгийн утга: байгалийн нөөц-баялаг нүдлэх үгс: тусгай хамгаалалт-устгахгүй байх Ховордсон, байгалийн, биетэн, сонгино, цульхир, гандигарЭх дээр ажиллах дасгал • “Улаан ном”-ны ач холбогдол юу вэ? Эхийг уншаад, ойлгосноо ярь. • Дараах загварын дагуу эхийг цогцолбор болгон задлаад I II III бичиж тэмдэглэ. ЭхӨгүүлбэр дээр ажиллах дасгал • Эхийг уншаад, сэдвийн агуулгад тохирсон асуух өгүүлбэр 3-ыг зохио. Түүнд хариулаарай. • Эхэд хэдэн өгүүлбэр байна вэ?Үг дээр ажиллах дасгал • “Одоо дэлхийн бараг бүх улс ховор амьтан ургамлын “Улаан ном”-той болжээ.” өгүүлбэрийг холбоо үг болгон задалж бич. • Дээрх өгүүлбэр ямар утгатай өгүүлбэр вэ? Тайлбарлаарай.Бүтээвэр дээр ажиллах дасгал • Дээрх эхээс ургамлыг нэрлэсэн үгсээс ялгах эгшигтэй үгсийг түүж бичээрэй. • Амьтныг нэрлэсэн үгсийг олж, эх ба зулзагын нэрийг бич. Хоёр баг болж, Монголын “Улаан ном”-д орсон амьтан, ургамлын нэрсийг уралдан цээжлээрэй. Бяцхан ном хий. гэрийн даалгавар 1. Монголчуудын байгаль хамгаалах уламжлалаас мэдээлэл бэлтгэж ирээрэй. 2. Монголын “Улаан ном”-д орсон амьтан, ургамлын зургийг цуглуул. Өөрийнхөөулаан номыг хийгээрэй. 3. Байгаль хамгаалахтай холбогдсон зүйр цэцэн үг 3-5 ыг бичээд, цээжилж ир. 22. I Цэцэн үгийг Цээжилж тогтоогоорой. сУРгаал Үг Ёстон + (-ыг) хүндэл Настан + (-ыг) баярлуул Аялгуу эгшиг + (ээ) хангигнуулж яв Ах дүү олон + (оо) баясгаж яв Биеийн амар + (ыг) бүү хар Бусдад туслахыг бүү март Эрдэм + (ийг) хичээлээр сурдаг Эрэл + (ийг) сургаар олдог Үгийн утга: хичээлээр-мэрийх гэсэн нүдлэх үгс: утгатай үг хангинуулж, аялгуу, эрлийг, туслахыг 1. Сургаал үгсийг цээжлээрэй. 2. Утга санааг тайлбарлан ярилц. 3. Нэг сургаал үг сонгон авч, эх болгон бичээрэй. Монгол хэл 1. Дараах асуултын дагуу ярилцаад, дүрмийг бич. - Эдгээр үг эгшиг ба гийгүүлэгч, алинаар төгссөн байна? - Юугаар эхэлсэн залгавар залгав? - Эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг яах вэ? Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг үүрэггүй бол гээгдэнэ. Эг + урт Э = Эг 2. Дээрх үгсэд нөхцөлийг залгаж бичээрэй. Нөхцөлийг залгаж бичихдээ балархайэгшиг гээгдэх дүрмээ сана. Намар + ын муу бороотой. Хавар + ын муу шороотой. Бие + ийн нэг + ийг БӨХӨӨР давна Билэг + ийн олон + ыг Өмнө + өөс нь ухна ишиг шиг ХАРАХАД Хойно + оос нь хомтой тэмээ шиг 4. Дээрх сургаал үгийн утгыг тайлбарлаарай. Эх зохиож бич. 23. IIII БҮлЭг. МИнИй нУТаг - нЭРлЭсЭн Үг Монгол хэл Нэрлэсэн үг, түүний ангилал Оноосон нэрийн зүйл Нэрлэсэн үгийн тоо Я-ийн төрлийн урт, хос эгшиг Ялгах эгшгийн тухай Бид II ангид үзсэн мэдлэгээ сэргээн саналаа. Тэгвэл одоо энэ бүлэгт дээрх мэдлэгийг эзэмшинэ. Өмнөх мэдлэгээ сайн эзэмшсэн бол амархан ойлгоно шүү! Хүүхдүүд ээ! Унших бичиг 1. Эх орны газрын зураг (Шүлэг) Т.Очирхүү 2. Миний хайртай эх орон (Өгүүлэл) 3. УБ хотын тулгын чулуу (Өгүүлэл) 4. Загийн гол (Монгол ардын домог) 5. Мөрөөдөл (Шүлэг) Ө. Баасанжав 24. II ЭХ оРны гаЗРын ЗУРаг Эх орны газрын зураг Ээжийн зураг шиг дотно санагдана Санаа сэтгэлд уусан шингэсэн Сайхан дүр шиг нь танил санагдана Зураас бүхний учрыг тайлж Зурагдаагүй горхийг нь би нэрлэж чадна Бүдэгхэн ганц мэнгийг нь андахгүй Бүхэлд нь энэ зургийг би нэрлэж чадна Эзэн биендээ эх орны зураг Ээжийн царай шиг дотно байдаг юм Сая зүрхний тольтон дунд Сайхан эх орны минь хөрөг байдаг юм Т. Очирхүү Үгийн утга: нүдлэх үгс: дүр-царай, байдал зүрхэн тольт-хамгийн дотно санах горхийг, дотно, сая, зүрхэн тольт, хөрөг 1. Шүлгийг уран тод уншаарай. Эх орон гэж юу вэ? Хамтран ярилцаарай. 2. Өөрийн төрсөн газар нутгийг газрын зураг дээр олж заагаарай. 3. Төрийн дууллаа ангиараа дуулаарай. Төрсөн сэтгэгдлээ ярилц. Монгол хэл 1. Шүлгээс асуултад тохирох үгийг нөхөж бич. Юу? бүхний учрыг тайлж Зурагдаагүй юуг? нь хэн? нэрлэж чадна Бүдэгхэн ганц юуг? нь андахгүй Бүхэлд нь энэ юуг? хэн? нэрлэж чадна 2. Дараах зургийг нэрлэ. Эдгээр үгс юуг заасан байна вэ? Асуулт тавиарай. 3. Дараах өгүүлбэрийг гүйцээгээрэй. …………… заасан утгатай үгс хэн? гэсэн асуултад хариулагдана. ………. ба …………… заасан утгатай үгс юу? асуултад хариулагдана. 25. II 4. Нэрлэсэн үг гэж юу вэ? Тодорхойлон бичээрэй. II III Багийн сурагчид хамтран эх орноо нэг, нэг өгүүлбэрээр магтан хэлээрэй. Эх орны бахархал юу вэ? Ярилцаарай. Эх орны I IV бахархал Хүн юм Хэн? Нэрлэсэн үг үзэгдэл юу? (Жинхэнэ нэр) V VI гэрийн даалгавар 1. Шүлгийг цээжлээд, уран тодоор унш. Хүүрнэх өгүүлбэр бүхий эх болгон хувиргажбичээрэй. 2. “Бахархалгүй хүнд эх орон байдаггүй.” өгүүлбэрийн утгыг тайлбарлаад,хичээнгүй бичээрэй. 3. Хүнийг заасан үг 3, юм заасан үг 3, үзэгдэл заасан үг 3-ыг бичээд, холбоо үгболгон бичээрэй. Жишээ Жишээ Өвөг нэр .................. юм .................. Хэн? Төрөл садны нэр .................. Юу? үзэгдэл .................. Мэргэжлийн нэр .................. амьтан .................. 4. Бие даан уншиж судлаад, дараах асуултанд хариулаарай. Манай эх орон уудам учраас түүний хил их урт. - Хилийн урт хэд вэ? 5. Толь бичгийн дэвтэртээ тайлбарлан бичээрэй. Хэл-……….. Хил-………. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон МИнИй ХайРТай ЭХ оРон Миний эх орон Монгол Улс Ази тивийн төв хэсэгт оршдог. Манай орон уудам сайхан нутагтай. Нутгийн баруун хэсэг уулархаг. Энд Алтайн нуруу оршино. Дорно, өрнө талдаа нүд алдам тал газар элбэг. Их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгтээ магтан дуулсан Хэнтий, Хангай, Саяаны өндөр сайхан нуруунууд нь Монгол орны төв, хойд зүгийн чимэг болон сүндэрлэж байдаг. Мөн Увс, 26. IIХөвсгөл, Буйр зэрэг нуур, Хэрлэн, Онон, Орхон, Сэлэнгэ зэрэг тунгалаг уст голуудтай.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот олон жилийн түүхтэй. Тэрчлэн Дархан-Уул,Орхон, Алтай, Цэцэрлэг зэрэг олон аймгууд бий. Үгийн утга: дорно-зүүн зүг нүдлэх үгс: өрнө-баруун зүг Ази тивийн, оршино, Саяаны, сүндэрлэх-онцгой өндөр харагдах Увс, Сэлэнгэ, уст нүд алдам-нүдээр хараад гүйцэмгүй их 1. Эхийг уншаад, утгыг ярилцаарай. Эх орон гэдэг нь чиний бодлоор юу гэсэн үгвэ? 2. “Миний эх орон” сэдвээр шүлэг зохиогоорой. 3. Баримлын шавар болон бусад материал ашиглан уул, нуруу, дов толгодыг хийжхарьцуулан ярилцаарай. 4. Эх орны баялгийг нэрлэн бич. Өөрийн оршин суудаг газар нутагт ямар баялагбайдгийг ярилцаарай. Монгол хэл 1. Эх орны байгалийг харуулсан зураг дээрээс нэрлэсэн нэрийг түүж бич. Тэдгээрүгэндээ асуулт тавиарай. 2. Дараах бүлэг үгсээс асуултын дагуу ялгаж бичээрэй. Үүнд: а. Ууланд юу, юу ургадаг вэ? б. Ууланд юу, юу байдаг вэ? в. Байгалийн үзэгдэлд юу, юу орох вэ? Мод, буга, цас, согоо, нарс, туулай, мөөг, үнэг, зараа, хус, мөндөр, хайлаас,хур шувуу, улиас, шуурга, гүзээлзгэнэ, салхи, гацуур, солонго, цэцэг, өвс,аянга, бороо 3. Дараах зургийг нэрлэж бич. а. Хүний садан төрлийн нэр ……. б. Хүний мэргэжлийн нэр ………. 4. Хэн бэ? юу вэ? асуултад хариулагдах үгийг ямар ялгаатай хэрэглэдэг вэ? Дүрмийгдэвтэртээ бичээрэй. гэртээ бүтээлчээр хийх даалгавар 1. “Миний хайртай эх орон” сэдвээс нэрлэсэн үгийг дараах утгын дагуу ялганбичээрэй. А. Уул, нурууны нэр …………. Б. Нуур, голын нэр……............. В. Хот, аймгийн нэр ………....... Г. Хүний нэр………….… 27. II 2. Зургаар өгүүлбэр бүтээ. Зурагт асуулт тавиарай. А. арилав. В. , , –ийг бод мал гэнэ. Б. гарч, байгаль сэргэв. Г. , –г бог мал гэнэ. 3. Үгийн гинжийг бүтээж, жинхэнэ нэр буюу нэрлэсэн үгийг тэмдэглээрэй.Энэгинжийн бүх үг 2 үсгээс бүтнэ. Эхний үгийн сүүлчийн үсэг нь дараагийн үгийн эхнийүсэг болно. Дугаарын дагуу олж бич. - “Жил” гэдэг үгийн ижил утга - Үйл үгийн залгавар - Шүд угаах зүйл - Огторгуйн эрхэсийн нэг - Хөгжмийн үсэг 1 15 14 - Галаас үсэрсэн өчүүхэн хэсэг 2 13 - Төлөөлөх үг - Бугын төл 3 12 - Хөгжмийн үсэг 4 11 - Үйл үг - Асуух үг 5 10 - “Галд дулаац” гэсэн утгатай үг 6 7 8 9 - Хангайн алдартай давааны нэр - Газрын хэмжээ - Хүний эрхтэн 4. Үйл явдлыг зөв дараалалд оруулаарай. Зургийн дагуу эх зохион бичээрэй.Дараа нь хэн? юу? асуултад хариулагдах үгийг ялган тэмдэглэ. 28. II Улсын маань чандмань эрдэнэ Улаанбаатар сайхаан… УлаанБааТаР ХоТын ТУлгын ЧУлУУ 1639 оны шаргачин туулай жил Халхын түшээтхан Гомбодорж өөрийн таван настай хүү Занабазарыгшарын шашны тэргүүнээр өргөмжилж, “Өндөр гэгээн”хэмээн нэрийджээ. Тэгээд Архангай, Өвөрхангай хоёр аймгийн заагтбайх Ширээт цагаан нуур, Их Монгол уулын орчимд Иххүрээг үүсгэн, том цагаан эсгий гэр дуган байгуулж, гадуурнь шар даавуун хүрээ хашаа барьжээ. Түүнийгээ “Дэлгэрих буянт уулын төгс баясгалант номлол бүтээлийн иххийд” гэж нэрлэсэн нь эдүгээ Монгол Улсын нийслэлУлаанбаатар хотын эх суурь нь болжээ. Тэр цагаас хойш Монголын нийслэл хот олон удаанүүдэл хийж явсаар, үржил шим хөрс сайтай эдүгээгийннутгийг сонгож, 1778 онд анхны шав чулууг босгожээ. Угчулуунд: “Хан уулын ар хормойд Хатан Туулын хойд хөвөө Сэрүүн Сэлбийн аманд Сэргэлэн цэцэгт шар дэнжид Хүн чулууны хонхорт Хүр чулуугаар шав босгов” гэж бичжээ. Дэлхийн хамгийн олон нэртэй хотод манай улсын нийслэл ордог юм байна.Учир нь нийслэл хот маань хөгжлийнхөө түүхэнд арван гурван өөр нэртэй байсан гэнэ.Тухайлбал, “Өргөө”, “Их хүрээ”, “Их хүрээ хот”, “Нийслэл хүрээ” гэх мэтээр нэрлэхийнзэрэгцээ улс, улсын ном хэвлэлд өөр өөр нэртэй байсан ажээ.1924 онд Улсын Их Хурлаас БНМАУ-ыг тунхаглаж, Нийслэл хүрээг “Улаанбаатар”гэж нэрлэсэн юм. Үгийн утга: шарын шашин-хүмүүсийн шүтэн бишрэх үзлийн нэг нүдлэх үгс: хийд-лам нарын хуран суух сүм орон шаргачин, өргөмжлөх-хүндэтгэн өргөж тэмдэглэх баясгалант, эдүгээ-одоо эдүгээ, сэргэлэн, шав чулуу-гэр барихад урьдчилан үзэж, тавьсан тэмдэг тунхаглаж, тунхаглаж-зарлах, олонд мэдэгдэх нэрлэсэн нэрийдэх-нэрлэх 1. Эхийг уншаад, багштайгаа хамтран утгыг ярилцаарай. Улаанбаатар хотыг анх хаана байгуулсан бэ? 29. II2. Хэдэн онд одоогийн байршлыг тогтоосон бэ?Түүхэнд нэрлэгдсэн нэрүүдийг цээжлээрэй.3. “Улаанбаатар хот” сэдэвт 4 мөр шүлэг зохиогоорой.4. Хотын аль нэг хэсгийг зурах буюу өнгийн цаасан наамал, баримал хий. Монгол хэл 1. Дээрх эхээс хэн? юу? асуултад хариулагдах үгсийг ялган бич. 2. Хүснэгтийг багштайгаа хамтран бөглөөрэй. Нэрлэсэн үг Ерийн нэр Оноосон нэр Хүн Хийд Нуур Уул Жил Улс Нийслэл3. Тодорхойлолтыг бичээрэй.Яагаад ерийн ба оноосон нэр гэж нэрлэсэн бэ? Нэрлэсэн үгийг ерийн ба оноосон нэр гэж 2 ангилна. а. Ерийн нэр гэдэг нь ………………………………....…….. б. Оноосон нэр гэдэг нь ……………………………………..4. Зургийг ажиглаад, бичээрэй. Ерийн нэр Оноосон нэр …………… ………………. …………… ………………. …………… ………………. …………… ………………. 30. II Бүтээлч ажил Эхүүдээс оноосон нэрийг түүж бичээд, асуултад хариулаарай. Дараа нь том үсгийгхэрхэн бичих дүрмийг бие даан тодорхойлж бич. 1. Миний аавыг Болд, намайг Туяа гэдэг. Монголын уран зохиолын нэрт төлөөлөгчийннэг нь Дашдоржийн Нацагдорж юм. Долгорсүрэнгийн Дагвадорж дэлхийд алдаршсанбөхийн нэг. Ямар үгсийг том үсгээр бичсэн байна вэ? 2. Санта охин Америкийн Нэгдсэн Улсын иргэн. Тэр зуныхаа амралтаар МонголУлсад жуулчилж байгаа юм. Тэрээр Улаанбаатар хотод ирээд, Сөүлийн гудамжиндбайх “Улаанбаатар” зочид буудалд байрлав. Маргааш нь нисэх онгоцоор Хөвсгөлаймгийн төв Мөрөн хотын буудалд буулаа.Тэндээс нисээд Хатгалд ирлээ.Хатгал болХөвсгөл нуурын өмнөд эрэг дээр байдаг бөгөөд усан онгоцны буудалтай. Дараа ньХатгалаас “Сүхбаатар” хэмээх усан онгоцонд сууж Ханх суманд очлоо.Энэ сум болХөвсгөл нуурын хойд эрэг Бүрэнхан хэмээх уулын өвөрт байдаг. Хөвсгөл нуур болтунгалаг устай, урсгал нуур юм.Энэ нуураас Эг гол эх авч урсдаг ажээ. Нуурын тухайсайн мэдье гэвэл “Миний Монгол” сэтгүүлийг авч уншаарай. Улсын нэр, хот тосгон, гудамж, аймаг сум, уул, ус, ном сонин, хэвлэлийнонооосон нэрийг ямар үсгээр бичиж байна вэ? 3. Хүүхдүүд та нар Лайка нэртэй нохойг мэдэх үү? Лайка нохой огторгуйн хөлгөөрсансарт ниссэн юм. Анчин Дорж олон нохойтой. Тэр анд явахдаа Асар, Басар хоёрнохойгоо дагуулж явдаг. Манай эгч олон үнээ саадаг. Эгч маань сааж буй үнээнүүдээсээхамгийн их сүүтэй хоёр үнээг Ээмэгт, Халзаадай хэмээн дууддаг юм. Амьтны нэрийг яагаад том үсгээр эхэлж бичдэг вэ? 4. Шүлгийг цээжлээд уран тодоор унш. Утгыг ярилцаарай. Том үсгийн тухай шүлэг Арвин эрдмийн танхимд Анх заалгадаг цагаан толгой Том үсгээр эхэлдэг Аав, ээжийн минь нэр Ард улсын минь нэр Адилхан бас том үсгээр эхэлдэг Эрдэм ном, нэрийн эхлэл Эрхэмлэх, хүндэтгэлийн бэлгэдэл Энэ том үсгүүдэд би биширдэг Амжиж бичээгүй шүлгийн минь эхлэл А-гаас Я хүртэлх том үсгүүдэд Би биширдэг. Т.Очирхүү 0 31. II Атгаад атгагдахгүй Тэврээд тэврэгдэхгүй мөртлөө Үргэлжийн амьдралд Үнэхээрийн тустай Тэр юу вэ? ЗагИйн гол (Монгол ардын домог) Баянхонгор аймгийн Заг сумын нутагт “Загийн гол” гэж гол бий. Хангайн нуруунаас эх авч урссан энэ сайхан болор голыг яагаад “Загийн гол” гэж нэрлэсэн тухай нэгэн домог бий. Дээр үед энэ голыг “Болор гол” гэж нэрлэдэг байжээ. “Болор гол” гэдэг нь тунгалаг гэсэн үг. Болорын голын эргээр заг, хар мод холилдон ургадаг байжээ. Гэтэл нэг удаа заг,шинэс хоёр муудалцаж гэнэ. Заг хэлэхдээ: - “Би бол хөрсний усаар биш, нарнаас илч гэрэл авч амьдардаг” гэжээ. Шинэсхэлэхдээ: - “Ус бол хамгийн үнэт эрдэнэ мөн” гэсэн ажээ. Өөр, өөрийн хэлснийг үнэний туйлхэмээн маргалдаж, маргаан нь хэрүүл болж, хэрүүл нь зодоонд хүрч, зодоон нь тулаанболж, тулаанаас дайн дэгджээ. Тэр цагаас хойш усыг үл ойшоож, нарыг магтсан загнь говьд, усыг магтаж, гэрлийг үл ойшоосон шинэс нь уул цармын арын цас мөс ихтэйсүүдэрт ургадаг болжээ. -Ус ч хэрэгтэй, нар ч хэрэгтэй. Харин эвдрэл хямрал, дайн тулаан л хэрэггүй. Табүхэн эвлэр” гэж шинэсийг ятгахаар хангайн ууланд гарсан нэг өвгөн заг говьдоо буцажчадалгүй Болор голын эхэнд үлджээ. Ухаантай буурал тэрхүү загны алдраар “Болоргол”-ыг “Загийн гол” гэж нэрлэх болжээ. Үгийн утга: туйл-эцэс төгсгөл нүдлэх үгс: царам-уулын завсрын шинэс, холилдон, ургадаг, хөндий хоолой газар шинэсийг, ятгах, алдраар эх-ээж эх-эхлэл их- бага 1. Эхийг уншаад утгыг ярилцаарай. Гол санааг дэвтэртээ бич. Домогт, ургамлаархэнийг төлөөлүүлэн, ямар зүйлийг сургамжилсан бэ? 2. Шинэс ба заг ургамлын ялгаа, амьдрах онцлогийн тухай багштайгаа хамтранярилцаад, бичээрэй. 3. Домгийн үйл явдлаар цуврал зураг зурж, бяцхан ном хийгээрэй. 4. Домог гэж юу вэ? Тодорхойлолтыг гүйцээн бич. 32. II Гол төлөв үнэн …………, уран ……… баяжуулан найруулсан аман зохиолын нэг төрлийг ………..гэнэ. (баримтыг, сэтгэмжээр, домог) Монгол хэл 1. Дараах зургийг ажиглан нэрлэж, ямар ялгаатайг ярилцаад, бичээрэй. 2. Дээрх дасгалаас санаа авч, дүгнэлт хий. Ярилцаад, дүрмийг гүйцээжбичээрэй. Нэрлэсэн үг буюу жинхэнэ нэр нь ганц ба ………….................................... -д -с -нар нөхцөлүүд ………. ……….. заана. -ууд, -үүд -чууд, -чүүд 3. Дараах үгсэд тохирох олон тооны нөхцөлийг залгаж бич. Өгүүлбэрторуулаарай. Эмч залуу сурагч үрс самбар Дарга бөх тамирчин залуус ширээ Багш хөгшин нөхөр үг цаас Бичээч хүүхэд нохой навч сум 4. а. Дараах эхээс ганц ба олон тоот үгсийг ялган бичээрэй. Туулайд урт чих ямар хэрэгтэй вэ? Хүүхдүүд ойд зугаалж явав. Ойд нарны гэрэл тусаж, дулаахан сайхан байлаа. Нэг жаал хоёр чихэндээ нэг бүрээ мэт зүйл бариад, юм чагнаж байлаа. Найз нар нь түүнээс гуйж аваад, ойн чимээг чагнав. Сонин юм аа. Ойгоос тосгон хүртэл нэлээд зайтай байтал нохой хуцах, үхэр мөөрөх нь тодхон сонстоно. Тэгээд бүрээ мэт зүйлээ чихнээсээ холдуулмагц дүлийрсэн юм шиг зөвхөн шувуудын жиргээн, навчсын сэрчигнээн л сонстож байлаа. 33. II Туулайд урт чих ямар хэрэгтэйн учрыг багачууд та нар одоо ойлгов уу? б. Асуултад хариулж бич. Багштайгаа ярилцан, зөв эсэхийг шалгаарай. - Ертөнцөд ганц байдаг юм - Олон ширхэгтэй юм ны олон тооны нөхцөлийг яаж - Өмнө нь тооны нэр орсон юм бичих вэ? Бие дааж хийх ажил 1. “Загийн гол” эхээс нэрлэсэн үгсийг түүж, олон тоонд хувилган бичээрэй. 2. Дараах үгсийг тайлж, илүү үгийг хасаарай. Өгүүлбэрт оруулан бич. саилу, сэжин, сарж, цуурга, шух, сух, миш, Монгол хэл 1. а. я, ё, е, ю - ямар эгшиг вэ? Яагаад тэгж нэрлэв? б. Дараах үгсийг бүтээж утгыг тайлбарла. Ямар ялгаа байж вэ? а а о утай үер-үеэр хоёр-хоёуля ул хая ул гоё ул ю үлэв хөөе-хөеө а ............ у ............ о ............ э ............ я у ............ ю ү ............ ё у ............ ө ............ е ү ............ Туслах эгшгийн ард ........................-ийг “я”-ийн төрлийн урт эгшиг гэнэ. 2. Өгүүлбэрийг бүтээж, урт эгшгийг тэмдэглээрэй. Я-ийн төрлийн урт эгшгүүдийгжагсаан бичээрэй. а. дуртай, Туяа, хоёулаа, еэвэнд, Заяа, хоёр, их б. ургадаг, гоёо, жинс, говьд, гоё, гэдэг в. соёогоор, зааны, янз, бүрийн хийдэг, биеүдийг Багууд дараах асуултаас сонгон авч хамтран ярилцаад, “Ус” эх зохио. Сэдвийн дагуу зурах, наамал, баримал хийх зэргээр төрөл бүрийн бүтээлийн үзэсгэлэн гаргаарай. II I - Усыг амьдралд хэрэглэх тохиолдлуудыг зураг, шүлэг гэх мэт төрөл бүрээр илэрхийл. II - Усны ач холбогдол юу вэ? I Ус III III - Ус яагаад бохирддог вэ? IV - Усыг бохирдлоос хамгаалах арга юу вэ? IV ЧИнИй сонИРХолд цаснаас ус үүсдэг үү? Эрдэмтдийн тооцоолсноор 1 га газарт 1 см зузаан цасан бүрхүүл хайлахад, 35 тонн ус болдог ажээ. Тэгвэл 2 га газрын 3 см зузаан цасан бүрхүүл хэдэн тонн ус болох вэ? 34. II Нуур амар бол Нугас амар МӨРӨӨдӨл Хадган цэнхэр тэнгэрт Алтан нарны гэрэлтэй Хамаг ардын зүрхэнд Алдрын гэгээн сүлдтэй Яруу алдрын тэнгэр Цэлмэг байх болтугай Яруу алдрын тэнгис Цэнгэг ариун байх болтугай. Ө.Баасанжав Үгийн утга: тэнгис-их ус нүдлэх үгс: цэнгэг-тунгалаг хадган, яруу алдрын, цэнгэг 1. Уншаад, шүлгийн утгыг ярилц. 2. Цээжлээд уран тод уншаарай. Монгол хэл 1. сана, энэ, оно, сан, эн, он, засна, шөнө, н-авиа яаж хэлэгдэж заан, хун, н-авиа яаж хэлэгдэж үнэ, унь, тань байна вэ? дан, хүн байна вэ? Хэлний хүрч үзүүрийн “н” эгшигтэй үзүүр хатуу хэлэгдэх бичигдэнэ тагнайд хүрэхгүй “н” авиа угийн “н” эгшиггүй 2. Дээрх эхээс угийн “н” үгсийг ялган бичээрэй. 3. Бичээд хэлний үзүүрийн “н”-ийн доогуур 1, угийн “н”-ийн доогуур 2 зур. Хулан, тахь, буга, согоо, цаа буга, хандгай, бөхөн, янгир, минж, хүдэр, буга зэрэгсүүн тэжээлтэй амьтад ховордсон учраас хөнөөхийг хуулиар хориглосон байна. Бас хун, хотон, хойлог, гургуул, тас, сар, бэгбаатар, тоншуул, ууль, шар шувуу зэрэгшувуудыг устгаж болохгүй. гэрийн даалгавар 1. Дараах үгсийг ажиглаж, хэлний үзүүрийн ба угийн “н” яаж бичигдсэнийгтайлбарлаарай. цан хүүрэг - цан а тэшүүр энх тунх - эн э рч хайрла ан амьтан - ан а гаах эрдэм өнгө зүс - өн ө р баяр хаан хүү - хаан а очих он сар - сум он о х номын сан - тоо сан а 35. II Хэлний үзүүрийн “н”-ийг, хэлний угийн “н”-ээс ялгахын тулд хэлний үзүүрийн “н”-ийн ард бичсэн “........., .........., ........., ..........,” балархай эгшгийг ..................... эгшиг гэнэ. 2. Бичээд, хэлний үзүүрийн “н” ба ялгах эгшгийн доогуур зур. Унага, эрдэнэ, хулгана, өмнө, хойно, ургана, богино, таана, хөмүүл, санал,шүүмжлэл, өдөр шөнө, манан будан. Ахмадын сургаал алт Анхаарч сонсож яваарай ЗҮйР ҮгЭЭс Аргалаас илч гарна Ажлаас тос гарна Замаг сайтай усанд Загас болгон цуглана Зан сайтай айлд Хүн болгон цуглана Ган төмөр боловч Галын аяыг дагана Ганга мөрөн боловч Газрын аяыг дагана. Үгийн утга: замаг-усны ургамал нүдлэх үгс: аргалаас, илч, цуглана, аяыг 1. Зүйр үгийн утгыг ярилц. Цээжлээрэй. 2. Эх болгон хувилгаж бич. Монгол хэл 1. бага сага багш сурагч тогос шувуу “г” авиа яаж төгөл мод “г” авиа яаж буга согоо хэлэгдэж байна? булаг шанд хэлэгдэж байна? уужим талбай гүүр зам Хүүхэн хэл идэвхтэй оролцож “га, го, гу, гы” гэж хэлэгдвэл хоолойн “г” болно. Хоолойн “г” ард “а, о, у, ы” эгшиг бичигдэнэ. Хэлний угаар хэлэгддэг “г” үсгийг хэлний “г” гэнэ. Хэлний “г” ардаа эгшиггүй буюу “а, о, у, ы” дөрвөөс өөр эгшигтэй байна. 36. II 2. Дээрх зүйр цэцэн үгээс хоолойн ба хэлний “г”-тэй үгсийг ялгаж бичээрэй. 3. Үгсийг ажиглан, эгшгийн дүрмийг бичээрэй. арг а - араг сург а - сураг тулг а - тулаг хорг о - хорог хорг о дох - хорогдоно торг о - торог г хоолойн а, о эгшиг ялгах эгшиг хэлний эгшиггүй 4. Цэгийн оронд балархай эгшгийг нөхөж бичээд, үгийн утгыг тайлбарлаарай. арг . л, зомг . л, хорг . л, туург . . , баг . на, шанаг . , хаалг . ., тулг . нэгтгэн дүгнэх бүтээлч даалгавар 1. Үлгэрийг уншиж ярилцаарай. Буга Нэг буга ус уугаад, зогсож байв. Буга усанд дүрсээ хараад “Эвэр минь үнэхээр сайхан юм. Хөл минь арай л зохимж муутай юм уу даа” гэж бодож байлаа. Гэтэл гэнэтхэн нэг арслан гарч ирэв. Буга дэгдэн давхиж, ойд ортол эвэр нь модонд тээглээд баригдах шахжээ. Харин хурдан гүйсний хүчинд арслангаас аврагдав. Буга “Магтсан эвэр минь гай болохыг шахлаа. Өөдгүй муухай хөл минь аварлаа” гэж сая л нэг ойлгож гэнэ. 2. Дээрх эхээс загварын дагуу үгсийг олж бич. хэлний үзүүрийн 9 хоолойн 7 хэлний угийн Н -тэй 7 хэлний Г-тэй 13 3. Үг бүтээж бичихдээ урт эгшгийг тэмдэглээрэй. Өгүүлбэрт оруулж бич. у вэн о рой би лэх ха яа ү еэ р ёо еү тон д хо лав гаар лэх о ёу лаа юу юү тай дэн 4. Чи ямар, ямар хос эгшиг мэдэх вэ? Нэрлээрэй. Ай, ...., ....... Монгол хэлэнд “яй, ёй, юй” гэсэн хос эгшиг бий. Жишээ нь: Яйрах, юйрэх, ёйтгор, яйжгар Эдгээр нь аман болон бичгийн хэлэнд ховор тохиолдоно. 37. II ӨӨРИйгӨӨ ШалгааРай 1. Дараах хүснэгтийг бөглөөрэй.Энэ бүлгийг үзсэнээр бид юу мэдэжавсан бэ?Бид юу хийх чадвартай болсон бэ?Эдгээрийг мэдэж авснаар амьдралдямар ач тустай вэ? 2. Үгийн сүлжээг бөглөж, нэрлэсэн үгийг бүтээ. Тэдгээр үгсээ оноосон нэр, олонтоонд хувилган, өгүүлбэрт оруулж бичээрэй. 1 1 2 3 2 3 4 3. “хөеө, ёотон, Оюун, юүдэн, оёод” үгсийг өгүүлбэрт оруулан бич. Өгүүлбэрийнутгыг тайлбарла. 4. Оньсогыг уншаад тайлж ярилц. Н үсэгтэй үгсийг түүж бичээд, ялгах эгшгийг олжзур. Г үсэгтэй үгсийг түүж бичээд, ялгах эгшиг олж зур. Ээж нь энгэр дагана, Хүү нь хүн дагана. Наад уулын нарс мод (Цоож түлхүүр) Цаад уулын царс мод Сэмж шиг дэлгэрнэ Нар унасан хойно Сээр шиг нугална Навчаараа нийлнэ (сормуус) (Хана) 5. Шүлгийг цээжлээрэй. Миний нутаг ... Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнүүд Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд Хөвсгөл, Увс, Буйрын гүн цэнхэр нуурууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон.... 1. Дараах үгсэд нөхцөлийг залгаж бич. Гээгдсэн эгшгийг тайлбарлаарай. х х х амар учир үсэр лт л лт х х х амьдар мэдэр хөдөл л л л 38. II Үнэлгээний хүснэгт Эхлээд өөрийгөө дүгнэ. Дараа нь багшаараа үнэлүүлээрэй. I II III IV Өөрийн үнэлгээ Багшийн үнэлгээ оньсого Тааж, оюУнаа ХӨгжҮҮлье Туулж гарахгүй нутагтай Тоолж барахгүй торомтой Хүрч болдоггүй Хүрэл үрэл хоёр Эрээн дээсийг Тэнгэр дээгүүр Эвхэж болдоггүй Тэмээгээр нүүнэ Өдөн цагаан малгай Өвөл зунгүй тайлдаггүй Зэрэглээт гурван тал Цагаан үхэр Жимст гурван нуруу Цаасан нэмнээтэй Хөхрөгч гурван гүвээ Хөндлөнгийн гурван давааБие даах ажил 1. Оньсогыг тааж, цээжлээрэй. (Тэнгэр од, дөрвөн улирал, солонго, мөнх цаст уул, дэлхий цас, нар сар, үүл) 2. Өөрсдөө 3-4 оньсого зохиогоорой. 3. Оньсого нь ардын аман зохиолд орох уу? Ямар ач холбогдолтой вэ? Тайлбарлан бич. 4. Оньсого гэж юу вэ? Гүйцээгээрэй. Монгол ардын аман зохиолын нэг төрөл нь оньсого юм. Уран яруу ………. шаардсан, ………….. асуултыг ………… гэнэ. (оньсого, сэтгэхүй, ёгт) 39. IIIIII БҮлЭг. ЭРдЭнЭТ ХҮн – юМны ШИнж ЧанаРыг нЭРлЭсЭн Үг Монгол хэл Нэрлэсэн үг, түүнийг давтах Юмны шинж чанарыг нэрлэсэн үг Гийгүүлэгч үгсийн ангилал Эгшигт гийгүүлэгч Заримдаг ба онцгой гийгүүлэгч Бид өмнөх бүлэгт нэрлэсэн үгийг мэддэг болсон. Тэгвэл одоо шинж чанар заасан нэрлэсэн үгийг мэдэж авах болно. Унших бичиг 1. Шавь орсон нь (Өгүүллэг) Ч. Лувсанжав 2. Шүтээн (Шүлэг) Р.Болорцэцэг 3. Хүн чанар (Өгүүлэл) К.Д.Ушинский 4. Эхийн ач (Монгол ардын дуу) 5. Ертөнцийн гурав 40. III Эрдмийг хичээлээр сурдаг Эрлийг сургаар олдог Шавь оРсон нь Цас хайлж алс нутгаас нүүдлийн шувуу зэл татан иржээ. Ийм нэг өдөр аав нь Сүхийг дагуулан, Жамьянд шавь оруулахаар баруун дэнж чиглэн алхав. Замдаа: - “Миний хүү хичээж үзээрэй. Ном сайн тогтоодог юм шүү! Барагдашгүй баян юм эрдэм ном” гэж аавыгаа өгүүлэхэд Сүх толгой дохиж явлаа. Тийнхүү явсаар шивээ хашаан доторх хэдэн бор гэрийн хамгийн баруун талын гэрт орлоо. Аав нь ормогцоо өврөөсөө аюуш хадаг гаргаж дэлгээд, тулгын баруун ёроолд сууж буй туранхайвтар шар царайтай хүнд хоёр гардан барьж: - “Хүүг минь эрдэм номтой хүн болгож хайрла” гэлээ. Тэр хүн Жамьян багш гэдэг ажээ. Хадгийг нь хоёр гардан аваад, орны толгой дээр тавих зуураа: - “За Дамдин минь! Хүүг чинь номтой хүн болгохыг л хичээе. Өөрөө ч гэсэн ном сурахад дуртай байгаа биз дээ”гэснээ Сүх өөд эгцлэн хараад: - “цовоо хүү байна, ном сайн сурах бий. Аавыгаа дуурайсан гэдэг нь” гээд их луриалгахан өгүүлжээ. Ийнхүү Сүх 13 настайдаа шавь орлоо. Түүний хамт үе тэнгийн хэдэн хүүхэд номзаалгаж байлаа. Эхлээд монгол үсгийн цагаан толгой заажээ. Сүх заасан үсэг бүрийгхичээнгүйлэн нямбай дуурайлгаж бичнэ. “Тогтоогоорой” гэсэн үгийг сайн цээжилдэгбайлаа. Тэгээд сар хэртэй үсэг заалгасны дараа үг холбож уншиж чаддаг болжээ.Төдөлгүй нөгөө хэдэн хүүхдийн дундаас ном гаргаж, уншихаараа гойд тодорчээ. Энэбайдалд багш их л урамшин, хааяа толгойг нь илдэг байлаа. Нэг өдөр Жамьян багш модон бараар хэвлэсэн нэг ном үзүүлээд: - “За хүүхдүүд ээ! Энэ номыг хэн чинь унших вэ?” гэлээ. Тэгтэл Сүх: - “Би уншъя, багш аа!” гээд хамгийн түрүүн дуугарчээ. Сүхийг торолгүй нэг хуудасхэртэй уншихад, багш нь зогсоогоод: - “Хүүхдүүд ээ! Та нар Сүхтэйгээ адил ном уншиж сурагтун! Энэ ном “Цаасаншувууны үлгэр” гэжээ. Ч. Лувсанжав Үгийн утга: шавь орох-эрдэм ном сурахаар багшид шавь орох нүдлэх үгс: шивээ хашаа-өвс, мод мэтийг босгон Жамьян, доторх, тогтоож барьсан хашаа хадгийг, уриалгахан, дэнж-нам газраас арай өндөр тэгш газар нямбай, уншъя гойд- маш сайн торолгүй-саатахгүй 0 41. III 1. Төлөөлөн унших уншлага хийгээрэй. Ойлгосон зүйлээ ярь. 2. Эхэд хэдэн цогцолбор байна? Ялгаад, тус бүрийн утгыг 1-2 өгүүлбэрээрилэрхийлж бичээрэй. 3. Зүйр цэцэн үгийг гүйцээж, утгыг тайлбарлан бичээрэй. Эрдмийг хичээлээр.... ........................................ 4. Сүхбаатар гэж хэн бэ? Ярилцаад, дэвтэртээ бич. Монгол хэл Нэг юмыг нөгөөгөөс нь ялгаж мэдэхийн тулд ямар? гэж асууна.Тухайлбал, “Ямарном бэ?” гэхэд зузаан ном,шар ном, сайн ном гэх мэтээр хариулна. 1. Дээрх эхээс ямар? гэсэн асуултад хариулагдах үгсийг ялгаж бичээрэй. 2. Дараах зургийг ажиглаарай.Ямар шинж тэмдгийг заасан болохыг бичээрэй. а. х .. . . б. д.. б..... в. а.. г. х..... д. ө... е. ч.... 3. Юмны шинж чанар заасан үгийг юу гэдэг вэ? Тодорхойлон бичээрэй. хэлбэр дүр байдал зааж ямар? гэсэн амт асуултад хариулагдах үгийг Юмны хэмжээ шинж чанарыг нэрлэсэн үг өнгө (тэмдэг нэр) гэнэ. чанар 4. Дараах өгүүлбэрийг бүтээ. Цэгийн оронд утга тохирох үгийг нөхөж бичээрэй. .............. сонгино ууланд ургадаг. улаан .............. морь наадамд түрүүлэв. зөөлөн .............. цасан малгайтай баян хангай уул минь зээрд .............. салхи сэвэлзэнэ. зэрлэг .............. цэцэг ургажээ. цагаан 42. III гэрийн даалгавар 1. “Аливаа ....................................” үгийг гүйцээж бич. Хэн хэлсэн бэ? Утгыгтайлбарлаарай. 2. Эхээс асуух ба анхааруулах өгүүлбэрийг олж бичээрэй. 3. Ямар гэсэн асуултанд хариулагдах үгийг олж юуг заасан байна? Ялган бич. 4. Эхийг хуулж бичээд, цээжлээрэй. Тэмдэг нэрийн доогуур зурж тэмдэглэ. сайн оХИны Ёс сайн ХӨвгҮҮнИй Ёс Сайхан гоо зүстэй Эцгийн сургаалаар явагч Санаа сэтгэл нь номхон дөлгөөн Эрдэм билэг сурахад дуртай Саруул ухаантай Энэрэх ухаантай байх Эхийн сургаалаар явагч Ах дүүгийн хэнд ч аятай Эгч дүүдээ эетэй Ааль зан дөлгөөн, номхон Эсгэх оёход уран эрхэм сайн Арга санаанд цэцэн Ахас ихэсийг хүндлэгч Аж төрөхөд маш зүтгэлтэй Уур хилэнгүй Алиа хошин, хөгжөөнтэй байх Хэнд эрдэм буй болбоос түүнд тус буй Хэнд эе буй болбоос түүнд нөхөр буй ШҮТЭЭн Хорвоод намайг төрүүлсэн Аав ээж нэгдэх шүтээн Хосгүй эрдэмт замыг минь заасан Эрдэмтэн багш минь хоёр дахь шүтээн Хонгорхон зүрхэнд минь гэгээ Татуулж мэдлэг хүч хайрласан Алтан ном гурав дахь шүтээн Би шүтээнтэй хүн Бие сэтгэлдээ хүчтэй хүн Оройн дээд гурван шүтээний Од нь болж гялалзах ёстой Одоо, ирээдүй, гурван үеийн Он цагийн хэлхээс нь байх учиртай Би шүтээнтэй хүн Бие сэтгэлдээ жигүүртэй хүн Р. Болорцэцэг Үгийн утга: шүтээн-шүтэх юм нүдлэх үгс: бие, гялалзах, хайрласан 43. III 1. Шүлэгт юуны тухай өгүүлсэн байна вэ? Цээжээр яруу тод уншаарай. 2. Утгыг илэрхийлсэн эх болгон хувиргаж бичээрэй. 3. “Аав ээж, багш, ном” гурвыг яагаад “Шүтээн” гэж нэрлэсэн бэ? 4. Чиний өөрийн шүтээн хэн бэ? Чи тэднийг хэрхэн хүндэтгэдэг вэ?Хүснэгтэд бич.Би аав, ээжийгээ ингэж хүндэтгэдэгБи багшийгаа хүндэтгэж чаднаЭрдэм ном сурахын тулд би эдгээражлуудыг хийнэ Монгол хэл 1. Дээрх шүлгээс шинж чанарыг нэрлэсэн үгийг олж, бичээд утгыг тайлбарлаарай. Э Ш А В И Й Н А Э Я Х Р А А В Ы Н Ь К Р Ф Н Д С У Р Г А А Л Д У Л 2. Хүснэгтээс гурван шүтээний тухай зүйр цэцэн үг олж бичээд, Э А Л Т Т С Л Ё Э Э П цээжлээрэй. М Э Э Ж И Й Н Н М Т Ү Д С У Р Г А А Л Б Ъ Ц (Аавын, алт, сургаал, ээжийн, эрдэнэ, сургаал) О Э Р Д Э Н Э Д А Ю М (оройгүй, эрдэмд) Р Ф У Ж Э Н Г Ү Г И С (багшаас, эрдэм, шавийн) О Щ С Ц Я Б И Т Ш Й З Й Г Ү Й Ё М Г С А А С хэлбэр 3. хэмжээ юмны овор дүр үг гурав, гурвыг бичээд, амт өгүүлбэрт оруулаарай. чанар Бие даан боловсруулж, ухаарах даалгавар 1. Бодлогыг уншаад, бод. Чи ямар ухаантай хүнд орж байна вэ? Гэрийнхэндээтаалгаарай. аль нь том бэ? (Эртний тааварт, хошин бодлого) Нэгэн өвгөн ухнын сахал доор борооноос хоргодон сууж байтал, нэгэн шувуу базажявсан далны ясаа алдсан нь тэр өвгөний нүдэнд орчихжээ. Өвгөн “Нүдэнд шороо орсоншиг болов” гэж эмгэндээ хэлэхэд, эмгэн өвгөний нүдийг хэлээрээ долоон арилгажээ.Гэтэл тэр далны яс нь далан тэмээтэй аянчин үдлээд өнгөрөхөд уужуухан багтахаар 44. IIIюм гэнэ. Ухна, өвгөн, эмгэн, шувуу, далны яс тавын аль нь том бэ? Энэ бодлогын хариуд: Ухна том гэвэл уужим ухаантай Өвгөн том гэвэл цэцэн ухаантай Эмгэн том гэвэл хурц ухаантай Шувуу том гэвэл хийсвэр ухаантай Далны яс том гэвэл мунхаг ухаантай Далан тэмээтэй аянчин гэвэл олон санаатай хүн гэж үнэлдэг байна. 2. Дээрх эхийг хуулж бичээд, шинж чанар заасан үгийг ялган тэмдэглээрэй. .............. .............. .............. .............. ухаан ............... ............... 3. Хүүрнэх ба асуух өгүүлбэрийг тодорхойлоорой. 4. Цэгийн оронд тохирох шинж чанарыг нэрлэсэн үг нөхөн бич. Зүйр цэцэн үг бүрийндараа утга санааг тайлбарласан тайлбар бичээрэй. а. ........... хүний зан нь ........... үг нь ........... ........... хүний ааль нь ........... үг нь зусар ........... хүний нүд нь ........... үг нь ........... б. .......... мөрөн ........... ........... хүн ........... (шударга, бүдүүн, эрс, бялдууч, уран, шунахай, хомхой, тэнэмхий, их, дөлгөөн,эрдэмт, даруу) Ахаа алд хүндэл Дүүгээ дэлэм хүндэл ХҮн ЧанаР Андрей өвөө ач хүү Матвейг гэртээ урьжээ. Өвөө нь ачийнхаа өмнө сав дүүрэн зөгийн бал, цагаан гархин боовтой, том таваг тавиад: - “Хүү минь ид, ид. Зөгийн балаа халбагаар иднэ үү, эсвэл гархин боовондоо балаа түрхээд иднэ үү, өөрөө мэд” гэв. Матвей эхлээд зөгийн балыг гархин боовонд түрхэж, дараа нь зөгийн балыг халбагадан, цадталаа идсэн учир амьсгалахад ч хэцүү болов. Тэр хөлсөө арчин гүн амьсгалснаа: - “Энэ чинь ямар зөгийн бал вэ? Модны зөгийнх үү, тарианы зөгийнх үү?” гэж асуув. 45. III - “Юу гэнээ? Хүү минь “ гэж Андрей өвөө гайхан асууснаа, - “Би хүүгээ тарианы зөгийн балаар л дайлсан юмсан” гэв. - “Уг нь модны зөгийн бал арай амттай байдагсан” гэж Матвей хэлээд нойр ньхүрсэн байдалтай эвшээв. Андрей өвөөгийн сэтгэл нь эвгүй болон зүрх нь шимшрэв. Гэвч тэр юу ч дуугарсангүй.Харин ач хүү нь: - “Энэ боов чинь ямар гурилаар хийсэн боов бэ? Хаврын хагалгааны гурилаар уу,эсвэл намрын хагалгааных уу?” Андрей өвөөгийн царай нь хувьсхийж, зүрх нь тэсэхийн аргагүй шимшрэн өвдөж,дотор нь давчдав. Тэрбээр нүдээ анин дотроо ёолж байлаа. Л. Н. Толстой Үгийн утга: зүрх шимшрэх-зүрх нь бага зэрэг өвдөх нүдлэх үгс: хувьсхийх-царай хурдан хугацаанд Андрей, Матвей, гархин, өөрчлөгдөх халбагадан, шархиран өвдөх, амьсгалснаа, ёолж, давчдав 1. Үйл явдлыг ярилцаарай. Энд юуг шүүмжлэн өгүүлсэн бэ? 2. Хүний зан чанарын сайн, муу талыг жагсаан бич. Яагаад сайн, яагаад муу хэмээнүзсэнээ тайлбарлан бичээрэй. 3. Хэрвээ чи ач хүүгийн оронд байсан бол яах байсан бэ? Эх зохиож бич. Монгол хэл 2. Дээрх эхэд байгаа шинж чанар заасан үгсийг олж бичээд, утгыгтайлбарлаарай. 3. Дараах үгсийг уншаад юу? асуултад хариулагдах үгийг ялгаж хэл. Үлдсэн үгэнднь тохирох асуулт тавьж ярилцаарай. з у з а а но м т о му у р у р ту у з ө т г ө н в с т э г ш а л н о г о м о н д 4. Цэгийн оронд ямар? гэсэн асуултад хариулагдах үгийг олж хэлээрэй. Заан ……… биетэй, ………. чихтэй, ……… хошуутай, ……..сүүлтэй, ……… хөдөлгөөнтэй, ………… нүдтэй амьтан юм.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 5075 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 28817 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 21 » Нийт: 37
Өмнөх | Дараагийн